Нээлттэй өдөрлөгөөр 200 гаруй иргэнийг ажлын байранд зуучилжээ
Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргээс төр, хувийн хэвшлийн 180 гаруй байгууллагын хамтарсан “Бүтээгч Хан-Уулчууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгт 10 мянга гаруй иргэн оролцож, 235 иргэнийг ажлын байранд зуучилжээ.