Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож улсын цолны болзол хангасан, үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд цол олголоо.
- Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол,
-Найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгонд “Улсын гарьд” цол олголоо.
Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүд:
- Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Ганбаатарын Ганхуяг,
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Сүхбаатарын Сүхбат.
Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:
- Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Дамдины Тогтохжаргал,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар,
- Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр.
Бусад мэдээ
Сүрьеэг богино хугацаанд оношлох женеэксперт шинжилгээг нэвтрүүллээ
Мэдээ
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана
Мэдээ
ХӨСҮТ-д улаанбурханаар хэвтэн эмчлүүлж байсан бүх хүн эдгэрч гарчээ
Мэдээ
Хөхний хорт хавдрын тархалт хойд, төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас өндөр байжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.