Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.
Томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшингээс хамаарч 1607 хүртэл ороор хүчин чадлаа өргөтгөхөөр бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа бөгөөд амбулаторийн нийт үзлэгийн 5.2 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар бага үзүүлэлт юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.