Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 14 дэх долоо хоног нь 2026 оны 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд “Илрүүлэлтээс урьдчилан сэргийлэлт рүү” (From Detection to Prevention) уриан дор зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн компанит ажил нь хар тугалганы өртөлтийг эрт илрүүлэх, эрсдэлийн эх үүсвэрийг бууруулах, ялангуяа хүүхдийг хар тугалганы хордлогоос хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Хар тугалганы хордлого нь хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжил, суралцах чадвар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Иймээс хар тугалганы өртөлтийг эрт илрүүлж, эх үүсвэрийг арилгах нь хордлогоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга, мөн түүнчлэн хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн эмнэлгийн асуудал биш, хүн бүрийн оролцоо шаарддаг нийгмийн эрүүл мэндийн асуудал юм.