Зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах ажил 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа буулгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 88 байршилд 6917 метр урт хашаа, хайс буулгаж, захирамжийн хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс 81 байршилд 1297 гарааш чөлөөлж, ажлын явц 50 хувьтай байгаа юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, газар чөлөөлсөн байршлуудад тохижилтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Бусад мэдээ
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ
Мэдээ
Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно
Мэдээ
Засгийн газар төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалж, эрүүл мэндийн салбарын хяналтыг хэвийн үргэлжлүүлж байна
Мэдээ
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.