“Икс” төлбөрийн системтэй болно
Элон Маскийн эзэмшлийн “Икс” нийгмийн сүлжээ энэ онд гаргахаар зэхэж байгаа "X Money" төлбөрийн хэрэгслийнхээ асуудлаар АНУ-ын санхүүгийн үйлчилгээний Виза компанитай хамтран ажиллах болсноо зарлалаа.
“Икс”-ийн Ерөнхий захирал Линда Яккарино сүлжээн дэх өөрийн хаягаар энэ тухай мэдээлээд, "Икс" нийгмийн сүлжээнийх нь хувьд энэ хамтын ажиллагаа шинэ үеийн эхлэл болно гэдгийг онцолсон байна.
Түүний тайлбарласнаар "X Money" хэмээх энэ шинэ функц нь X сүлжээ хэрэглэгчдэд "Икс" хэтэвчээ хоромхон зуурт аюулгүй цэнэглэхээс гадна төлбөрийн карт руугаа холбогдож, төлбөр тооцоо хийх, мөн өөрийн банкны данс руу мөнгө шилжүүлэх зэрэг боломжийг олгох юм байна.
Мөн "Икс" аппликэйшний энэ онд зарлах томоохон төслүүдийн анхных нь гэж мэдэгджээ.
Бусад мэдээ
Балбад хөрсний гулгалтын улмаас амь насаа алдсан хүний тоо 1127-д хүрчээ
Мэдээ
НҮБ АНУ, Ираныг хүлээцтэй байхыг уриалав
Мэдээ
АНУ Иранд шахалт үзүүлэх зорилгоор долоо хоног бүр шинэ хориг тавихаар төлөвлөж байна
Мэдээ
"Meta" компанид холбогдох шүүхийн маргаан 17.1 тэрбум ам.долларын эвлэрлийн тохиролцоогоор шийдвэрлэгдэхээр боллоо
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.