А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн

ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлж эхлэхэд бэлэн гэж тус улсын Шадар сайд Александр Новак мэдэгджээ.
Тэрбээр "Манай компаниуд хэдийд ч нийлүүлэхэд бэлэн" хэмээн мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, АНУ төдийгүй өөр хэд хэдэн орон Орос улсаас дизель түлш худалдан авах сонирхолтой байгаа аж.
АНУ руу дизель түлш нийлүүлэх тухайд одоо арилжааны нөхцөлийг хэлэлцэж буй гэнэ.
А.Новакийн мэдэгдсэнээр 2-3 долоо хоногийн дараагаас эхний ээлжийн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх боломжтой юм байна.
Өмнө нь ОХУ 10 дугаар сард 300 мянган тонн, 11 дүгээр сард 500 мянган тонн, 12 дугаар сард 1 сая тонн, цаашдаа сард 3 сая хүртэлх дизель түлш сар бүр АНУ руу нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байв.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.