Турк улс 2003 оноос эхлэн хуучирсан, төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдийг орчин үеийн орон сууц, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэг болон нийтийн үйлчилгээний байгууламж бүхий шинэ хороолол болгон хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж иржээ.
Энэхүү дахин төлөвлөлтийн хүрээнд хотын захиргаа болон холбогдох байгууллагууд иргэдийн өмч хөрөнгийн үнэлгээ, газар чөлөөлөлт, шинэ орон сууцанд шилжүүлэн суурьшуулах нөхцөлийг төслийн онцлогт нийцүүлэн зохицуулдаг байна.
Анкара хотын Мамак дүүргийн дахин төлөвлөлт нь үүний нэг жишээ юм.
2013 оны мэдээллээр Алтыагач, Караагач, Хүсейингази хороололд нийт 1,430 хуучин сууцыг буулгаж, оронд нь 5,580 шинэ орон сууц барихаар төлөвлөжээ.
Түүнчлэн 2022 онд Мамак дүүргийн Мутлу хорооллын төслийн хүрээнд эрх бүхий иргэдэд олгох 238 орон сууцны эзэмшигчийг тодруулах сугалаа зохион байгуулсан байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 2025 оны мэдээллээр барилгын талбайнуудад 160 мянган хүн одоогийн байдлаар ажилласан байна.