Солонгост автомат жолоодлоготой такси үйлчилгээнд явж эхэлжээ

Солонгосын анхны автомат жолоодлоготой такси Сөүл хотын Ганнам дүүрэгт үйлчилгээнд явж эхэлжээ.
Энэ такси нь даваагаас баасан гараг хүртэл 23:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд үйлчилгээнд явах юм байна.
Тогтсон маршрут байхгүй бөгөөд одоогоор Ганнам, Сочү дүүрэгт туршилтаар явж байгаа аж.
Таксинд туршилтын жолооч хамт явах бөгөөд орон сууцны хороолол болон хүүхэд хамгааллын бүсэд тээврийн хэрэгсэл гар аргаар жолоодох горимд шилжинэ.
Эхний ээлжинд 3 ширхэг такси үйлчилгээнд явж байгаа бөгөөд нэг дор 3 хүртэл хүн суух боломжтой юм байна.
Түүнийг энгийн таксины нэгэн адил "Kakao T" аппликейшн ашиглан дуудаж болох бөгөөд иргэд энэ оныг дуустал Ганнам дүүрэгт үнэ төлбөргүй зорчих боломжтой ажээ.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.