“Боинг” компани анх удаа нисэгчтэй сансрын хөлөг хөөргөлөө
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Боинг" компани Олон улсын сансрын станц руу хоёр нисэгчтэй сансрын хөлөг хөөргөлөө.
"Старлайнер" нэртэй энэ сансрын хөлгийн хөөргөх хугацаа хэд хэдэн удаа хойшлогдсон юм.
"Боинг"-ийн "Старлайнер" хөлөг өнөө оройдоо Олон улсын сансрын станцад хүрнэ гэсэн мэдээлэл байна.
"Боинг" компани мөн анх удаа нисэгчтэй сансрын хөлөг хөөргөж байгаа нь энэ юм байна.
Хөлгийн нисэгчээр Бутч Уилмор, Суни Уиллиамс нар ажиллаж байгаа бөгөөд тэд долоо хоногийн хугацаанд Старлайнерийн ажиллагааг туршиж, аюулгүй байдлыг нь шалгах даалгавартай яваа юм.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.