Парисын олимпод оролцох дүрвэгсдийн багийг танилцууллаа

“Парис-2024” зуны олимпын наадамд дэлхийн 100 сая гаруй дүрвэгсдийг төлөөлөн оролцох хамгийн олон буюу 36 тамирчны бүрэлдэхүүнтэй дүрвэгсдийн багийг Олон улсын олимпын хороо танилцууллаа.
Олон улсын олимпын хорооны дүрвэгсдийн баг анх “Рио-2016” наадамд оролцож байсан бөгөөд гурав дахь олимпдоо оролцох гэж байгаа нь энэ юм.
Бразилд болсон наадамд оролцсон баг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бол “Токио-2020”-д 29 тамирчин оролцож байжээ.
Харин “Парис-2024” наадамд 11 өөр орны 36 тамирчин усанд сэлэлт, хөнгөн атлетик, бокс, унадаг дугуй, жүдо, таеквондо, хүндийн өргөлт, бөх зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөх ажээ.
Парисын олимп 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болно.
Бусад мэдээ
Герман улс төмөр замын гармуудыг үе шаттайгаар гүүр, нүхэн гарцаар сольж, ослыг эрс бууруулжээ
Мэдээ
Фрайбург хотын Vauban дүүргийг байгальд ээлтэй шинэ хороолол болгон хөгжүүлжээ
Мэдээ
Владимир Путин бензин үйлдвэрлэлийг дэмжих хуульд гарын үсэг зуржээ
Мэдээ
Хятадад 369 сая хүн хилээр нэвтэрч, түүхэн дээд амжилт тогтоожээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.