Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлагатай хонолоо.
Тодруулбал, шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж:
-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
-Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
-Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Бусад мэдээ
Төрөөс түрээслүүлэх “Солонго” хорооллын 2048 байрны бүртгэл tosk.gov.mn цахим хуудсаар хийгдэнэ
Мэдээ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
Мэдээ
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгджээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.