Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 23 мин
“Эрдэмт ирээдүй” байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургуулийн нээлт боллоо

Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүсэл мөрөөдлөө бодит боломж болгон төлөвшүүлэх, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, инновацад суурилсан ирээдүйн боловсролын шинэ хуудсыг нээж өнөөдөр Зуунмод хотноо “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль болон 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүд хаалгаа нээлээ. Эхний ээлжинд шинэхэн сургуулийн таван бүлэгт 163 суралцагч суралцаж, 17 багш, ажилтан ажиллах юм.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болон аймаг, сумдын удирдлагууд, Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газрын төлөөлөл, аймгийн Боловсролын газрын удирдлага, албан хаагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү сургууль нь суралцагчдад математик, байгалийн ухаан, инженерчлэл, анагаах ухаан болон бусад мэргэжлийн чиглэлээр цаашид амжилттай суралцах бат бөх суурийг тавьж, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ирээдүйн мэргэжилтэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгыг өвөрлөн хүүхэд тус бүрийн авьяас, сонирхол, суралцагчдын ялгаатай хэрэгцээнд нийцсэн сургалт, мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломжийг нээж байгаагаараа онцлогтой.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ