Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул нар АНУ-ын “Энхтайвны корпус”-ын орон хариуцсан захирал Лиза Пауэрс, Чанарын хяналтын мэргэжилтэн Г.Батмагнай, сургалтын менежер Г.Гантулга, хэл, соёлын зохицуулагч Б.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2026 оны хамтын ажиллагааны ололт амжилт, үр дүнгийн талаар ярилцаж, 2027 онд хэрэгжүүлэх бэлтгэл сургалтын зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
Тодруулбал аймгийн Засаг даргын зүгээс англи хэлний сургалтын 2 жилийн хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон бусад хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн бол “Энхтайвны корпус”-ын талаас сайн дурын ажилтнуудаа Зуунмод сум, Зүүндэлгэр баг, Сэргэлэн сумын айл өрхүүдээс сонгон байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.