Хэт халууны улмаас Филиппинд сургууль, цэцэрлэгийг хаажээ
Зүүн Өмнөд Азийн Филиппин улс аминд халтай хэт халууны улмаас сургууль, цэцэрлэгийг түр хаалаа.
Энэ долоо хоногийн дунд хүртэл онлайнаар хичээл орох болсныг Филиппиний Боловсролын яамнаас мэдэгджээ.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт хэт халсны улмаас сурагч, багш нар ухаан алдах, хүмүүсийн цусны даралт ихсэх тохиолдлууд гарчээ.
Энэ долоо хоногийн хагас хүртэл Филиппинд агаарын хэм цельсийн 37 хэм хүрч халах төлөвтэй байна. Агаарын температур 37 хүрч байгаа ч агаарын чийгшилтэй нийлээд хүнд мэдрэгдэж байгаа нь 45 хэм байна гэдгийг тус улсын Цаг уур, орчны шинжилгээний агентлагаас тайлбарласан байна.
Тиймээс сурагч, багш нарын эрүүл мэндэд ноцтой аюул учирч байна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Бусад мэдээ
Йэншвальде ил уурхайд дэлхийн хамгийн том экскаваторыг буулгалаа
Мэдээ
Израил болон Ойрх Дорнодын орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна
Мэдээ
Маргааш орой тэнгэрт “Planet Parade” хэмээх сонирхолтой үзэгдэл ажиглагдана
Мэдээ
Амралтын өдрүүдэд Бандунг хотын төв талбайг зорих урсгал тав дахин өсдөг
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.