УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах УБЦТС-ын баруун талын авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замын ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтыг хийж гүйцэтгэх юм байна.
Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Бусад мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Мэдээ
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
Мэдээ
"Эко Яармаг" төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа
Мэдээ
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.