Гашуунсухайтад осол гарч нэг хүн амь насаа алджээ

Гашуун сухайт чиглэлд ачааны автомашин шатаж нэг хүн нас барсан харамсалтай осол өнгөрсөн шөнө гарсан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, ослын дуудлага шөнийн 02:08 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Тус автомашины бүхээгт иргэн 45 настай эрэгтэй М нь нас барсан байсан тул сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна
Бусад мэдээ
“Эрдэмт ирээдүй” байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургуулийн нээлт боллоо
Мэдээ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ
Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна
Мэдээ
Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.