Сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

Булган аймгийн Орхон сум, Арбулаг багийн иргэн гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн үед малаа хариулахаар мотоциклтой гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний 10:25 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч эрэлч нохойн хамт, мөн цагдаагийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн дөрөвдүгээр сарын 2-ны 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний 17:42 цагт хүлээн авч эрэн хайж байна.
Бусад мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Мэдээ
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
Мэдээ
"Эко Яармаг" төслийн гүйцэтгэгч ААН-үүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа
Мэдээ
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.