Сэрүүний улиралд нийлүүлсэн 2.6 сая литр сүүний урамшууллыг олгожээ
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2024 оны 01 дүгээр сард 2,613,586 литр сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан 1,666 малчин, мал бүхий этгээдүүдэд олгох 2,613,586,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.
Түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хуурай сүүний хэрэглээг бууруулахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа юм.
Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.