Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Өнгөрсөн зун Хэнтий аймгийн Баянхутаг сумын 25 малчин өрх нэгдэн “Нутагтаа эзэн-100:1000” төслийн хүрээнд “Улаан Өндөр” багийн нутаг дахь атаршсан талбайг сэргээн ашиглаж, 100 га талбайд тэжээлийн таримал тариалжээ.
Тэгвэл малчид ногоон тэжээлээ хураан авсан байна. Өрх бүрт 335 боодол тэжээл хуваарилагдсан бөгөөд тэжээлийнхээ дээжээс сумынхаа нөөцөд 95 боодол өвс хандивлажээ.
Төсөлд хамрагдсан өрхүүд мөн өөрийн тэжээлээс нутгийнхаа малчдад 100 хүртэлх боодлыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулах аж.
Түүнчлэн сумын хэрэгцээнд мөн 100 га газар авч, ирэх жил нийтдээ 200 га газар ногоон тэжээл тариалахаар төлөвлөжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.