Шар усны үерт 11 өрхийн гэр байшин, хоёр нүхэн гарц өртжээ
Өнгөрсөн хоногт нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллалаа.
Түүнчлэн төмөр замын доод талын болон авто замын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлагаар ажилласан байна.
Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цаашид ч цас ихээр хайлж шар усны үерийн аюул үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд суваг шуудуу гаргах, үерийн аюултай бүсээс яаравчлан нүүх зэргээр шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулъя.
Бусад мэдээ
Олон улсын эмэгтэйчүүдийн энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Мэдээ
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.