Цасанд боогдож, хөдөлгөөн хязгаарлагдсан хэсэгт 17 км зам гаргажээ
Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байна.
Үүний улмаас малчдад өвс, тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.
Алба хаагчид цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээж, хэвийн болгожээ.
Бусад мэдээ
“Эрдэмт ирээдүй” байгалийн ухааны төрөлжсөн ахлах сургуулийн нээлт боллоо
Мэдээ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна
Мэдээ
Сүхбаатарын талбайд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг танилцуулна
Мэдээ
Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.