Хонины цэцэг өвчний голомт шинээр бүртгэгдээгүй
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад найман аймгийн 26 сумын 683.100 толгой бог малыг хамруулах ёстойгоос 550.277 малыг вакцинжуулаад байна.
Энэ нь тарилга 80.6 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гэсэн үг юм.
Улсын хэмжээнд хонины цэцэг өвчнөөр 7 аймгийн 25 суманд 33 голомтод 244 өрхийн нийт 7440 толгой мал өвчилсөн байна.
Дэглэм хэрэгжиж байгаа 29 голомтод 403 толгой хонь устгаж, 2424 толгой хонины өвчний шинж тэмдэг арилсан, 4613 толгой хонь тусгаарлалтад байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Бусад мэдээ
Баянхутаг сумаас “Нутагтаа эзэн 100:1000” төсөлд хамрагдсан малчин өрх бүр 300 гаруй боодол тэжээл хураан авчээ
Мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат орон нутагт ажиллаж, иргэд, малчдын саналыг сонсож байна
Мэдээ
Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна
Мэдээ
Сайд Ц.Идэрбат БНКУ-ын Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.