Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1 хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.
Бусад мэдээ
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцэв
Мэдээ
Ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт бодисын хэрэглээг халах төслийг Дарханд хэрэгжүүлнэ
Мэдээ
Бордоогоо бусдаас гуйхгүй
Мэдээ
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1.150.000-1.450.000 төгрөгөөр худалдан авна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.