Нэгдсэн стандартын гуравдугаар ээлжийн 24 хотын стандартыг боловсруулж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 20 дугаар хуралдаанаар нэгдсэн стандартын III дугаар ээлжийн 24 хотын стандартыг батлуулахаар танилцуулсан.
Үүний дагуу дараагийн шатны бэлтгэл ажлыг хангахаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Хурлаар 2024 онд НИТХ-д өргөн барих 24 хотын стандарттай холбоотой мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас ирсэн санал, мэдээллийг төслийн баримт бичигт тусгахаар шийдвэрлэсэн юм.
Хотын стандартын III дугаар ээлжийн 10 бүлгийн 24 стандартад:
- Хот төлөвлөлт, хот байгуулалт бүлэгт - 2,
- “Иж бүрэн гудамж” бүлэгт - 6,
- Нийгмийн дэд бүтэц бүлэгт – 5,
- Худалдаа, үйлчилгээний гадна орчин бүлэгт - 3,
- Барилгын хийц, эзлэхүүн, техник бүлэгт - 2
- Авто зам, замын байгууламж бүлэгт - 2
- Үер борооны усны байгууламж бүлэгт - 1,
- Хог хаягдлын менежмент бүлэгт - 1,
- Зорчигч тээврийн үйлчилгээ бүлэгт – 1,
- Чанарын дэд бүтэц бүлэгт - 1 стандарт багтаж буй.
Чанарын дэд бүлгийг Хотын стандартыг боловсруулах заавар гэсэн нэршлээр хэлэлцүүлэх юм.
Бусад мэдээ
Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна
Мэдээ
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.