Цасанд суусан 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан нийт 8 удаагийн тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
Бусад мэдээ
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Мэдээ
Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
Мэдээ
Есдүгээр сарын 26-ны Бямба гараг автомашингүй өдөр
Мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.