Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч, 1000 орчим удаа хөрсний гулгалт үүсчээ

Газар хөдлөлтийн голомтод Японы үндэсний Эрэн хайх, аврах баг 20 орчим нисдэг тэрэгтэйгээр Ниигата, Тояма, Ишикава, Фукуи зэрэг 4 мужийн 35 хот, 12 тосгонд үүрэг гүйцэтгэж байна.
Ишикава мужид нэгдүгээр сарын 8-ны 16:00 цагийн байдлаар 168 хүн амь насаа алдаж, 323 хүн сураггүй хэвээр байгаа бол 690 орчим хүн гэмтэж, бэртжээ.
Мөн 1520 гаруй байшин нурж, эвдэрсэн бөгөөд 403 түр хоргодох байранд 28.800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн 18.000 өрх тог цахилгаангүй, 66.100 айл өрх усгүй хэвээр байгаа аж.
Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч нийт 1000 орчим удаа хөрсний гулгалт үүсчээ.
Газар хөдлөлтийн дараах хохирлын үнэлгээг хийхээр тус улсын Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ажиллаж байгааг мэдээлжээ.
Бусад мэдээ
Трамп: АНУ, Иран энэ амралтын өдрүүдэд нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй
Мэдээ
Ойрхи Дорнодын хурцадмал байдал хүнсний аюулгүй байдалд дарамт үзүүлж байна
Мэдээ
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
Мэдээ
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.