ОХУ-ЫН КАМЧАТКИЙН ХЯЗГААРТ ОНГОЦ ОСОЛДСОНЫ УЛМААС 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ

"Камчатское авиапредприятие" компанийн Ан-26 зорчигч тээврийн онгоц Петропавловск-Камчатский- Палана чиглэлд нисэж байхдаа долоодугаар сарын 6-ны өдөр осолдсон байна. Онгоцонд 22 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн байсан байна.
Онцгой байдлын газраас мэдээлснээр Палана тосгоны нисэх буудлаас 3,8 км-ийн зайд онгоцыг олсон ч, амьд гарсан хүн байхгүй гэж тус газраас мэдээлэв.
Камчаткийн хязгаарт гурав хоногийн гашуудал зарлаж, ОХУ, Камчаткийн далбааг буулгажээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийн хэрэгслийг ашиглах журам зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн байна.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.