Бүдийн Отгонсэлэнгийн саарал баяр наадамд түрүүллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Их насны морины уралдаанд 220 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 125 морь гараанаас гарч, 25 км-ын цаанаас эргэсэн.
Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул хурдаллаа.
Бусад мэдээ
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ
Мэдээ
Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй өдөрлөг болно
Мэдээ
Засгийн газар төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалж, эрүүл мэндийн салбарын хяналтыг хэвийн үргэлжлүүлж байна
Мэдээ
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.