“Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим Сэлэнгэ” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж удирдлагын уулзалт, бүх нийтийн цахим ур чадварын сургалт зэрэг цогц арга хэмжээ зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс 2023 оны 3 дугаар сарын нэгний өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 19 “ХУРДАН” цэг, 28 киоск төхөөрөмжөөр иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна. 2023–2026 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 71,117 төрийн үйлчилгээг иргэдэд хүргэжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн цахим шилжилтийн индекс 0.66-д хүрсэн бөгөөд цахим бодлогын хороог 2024 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулж, орон нутгийн цахим шилжилтийн бодлого, зохицуулалтыг бэхжүүлсэн байна.
“Цахим Сэлэнгэ” арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байна.