Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-11-09
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монгол Улс 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 10,969.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бөгөөд импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 24.1 хувийг эзэлжээ.

Мөн 2026 оны эхний 10 сарын байдлаар 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, 1,703.4 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самрын импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Тухайлбал:

  • Улаанбуудай – 142.0 мянган тонн буюу 8.4 дахин өссөн;

  • үнсний ногоо – 122.7 мянган тонн буюу 8 хувиар өссөн;

  • Элсэн чихэр – 56.8.2 мянган тонн буюу 16.7 хувиар өссөн;

  • Жимс, самар – 69.5 мянган тонн буюу 33 хувиар өссөн;

  • Тахиа, гахайн мах, өөх – 45.0 мянган тонн буюу 28.4 хувиар өсчээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ