ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотноо 11 дүгээр сарын 10-11-ний өдөр зохион байгуулагдахаар товлогджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффын мэдэгдсэнээр, энэ хэлэлцээний үеэр "дайныг дуусгах Ерөнхийлөгч Трампын зорилтыг дэвшүүлэх" аж.
Гурван талт уулзалтын үеэр "дайны дараах аюулгүй байдлын арга хэмжээ, хурцадмал байдлыг намжаах, хүмүүнлэгийн хүчин чармайлт болон энх тайвныг тогтоох дараагийн алхмууд"-ыг хэлэлцэх юм байна.
Түүнчлэн АНУ, Франц, Герман, Их Британи, Европын холбооны төлөөлөгчид энэ долоо хоногт Брюссель хотноо уулзаж, Украинд өгөх аюулгүй байдлын баталгаа, "дайны дараах Европын аюулгүй байдал", Украиныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх эдийн засгийн боломжуудыг хэлэлцэнэ гэж Стив Уиткофф мэдэгджээ.