Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-11-18
АНУ, Ираны сөргөлдөөний улмаас газрын тосны үнэ дахин нэмэгдэв

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд дэлбэрч, газрын тосны үнэ өсөн, АНУ Персийн булан руу тэнгисийн хүчээ зузаатгаж байна. 

Тодруулбал, ням гарагаас эхлээд АНУ, Иран улс агаарын довтолгоогоо эрс нэмэгдүүллээ. Исламын хувьсгалын харуулуудын корпусын мэдээлснээр, даваа гарагт Ормузын хоолойд дахин хоёр танкер дэлбэрснээр долоо хоногийн хугацаанд газрын тос тээвэрлэгч нийт 6 онгоц дэлбэрсэн байна. 

Даваа гарагт шилжих шөнө АНУ Ираны пуужин хөөргөх төхөөрөмжүүдэд цуврал цохилт өгсөн нь Ираны тал Бахрейн дэх Америкийн баазад цуврал цохилт өгсөн, Ормузын хоолойд танкерууд руу пуужин харвасны хариу байлаа.

Мөн АНУ цэргийн хүчээ зузаатгасаар байгаа бөгөөд Персийн булангийн дээгүүр АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцуудын хөдөлгөөн өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс нэмэгджээ. 

Талууд сөргөлдөөн дахин хурцадсаны улмаас газрын тос тээвэрлэгч танкерууд дэлбэрч, улмаар энэ нь даваа гарагт газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдэхэд шууд нөлөөлсөн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ