Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-11-17
Ирландын “MetroLink” ашиглалтад орсноор нэг чиглэлд цагт 20 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно

Ирландын нийслэл Дублинд баригдаж буй “MetroLink” төсөл Европын томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж байна.

18.8 км урт, бүрэн автомат метроны шугам нь Суордс, Дублины нисэх онгоцны буудлыг хотын төвийн Чарлемонт өртөөтэй холбох бөгөөд нийт 16 өртөөтэй байхаар төлөвлөгджээ.

“MetroLink” ашиглалтад орсноор оргил ачааллын үед 90 секунд тутамд галт тэрэг явж, нэг чиглэлд цагт 20 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно.

Жилд ойролцоогоор 50 сая хүн үйлчлүүлэх тооцоо гарсан бөгөөд бүтээн байгуулалтын хугацаанд хэдэн мянган инженер, барилгын ажилтан оролцох юм.

9-12 тэрбум еврогийн өртөгтэй энэхүү төсөл нь Дублин хотын авто замын түгжрэлийг бууруулахаас гадна нисэх онгоцны буудлыг хотын төвтэй шууд холбох Ирландын анхны өндөр хүчин чадалтай метро болохоороо онцлогтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ