Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
1 цаг 5 мин
Азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар төлөвлөгөөний төсөлд тусгажээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан УИХ-ын 53 дугаар тогтоолоор агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар, салбар хоорондын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах урт, дунд, богино хугацааны цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулан, өнөөдөр нээлттэй хэлэлцүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ерөнхий сайдын Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг, Ерөнхий сайдын Хотын асуудал хариуцсан зөвлөх А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Баттүшиг болон НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.

Төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, 15 яам, агентлаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг боловсруулсан.

Төлөвлөгөөний төсөлд

1. Хууль эрх зүй

2. Хатуу түлш

3. Эрчим хүч

4. Авто тээвэр

5. Дотоод орчны агаарын чанар

6. Агаарын чанарын хяналт-шинжилгээ

7. Дулаан-ногоон технологи гэсэн 7 үндсэн бүлгийн хүрээнд нийт 58 арга хэмжээг төлөвлөсөн байна.

Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. Тодруулбал, агаар бохирдуулагч бодисууд болох

-PМ2.5 тоосонцорыг 66 хувиар

-РМ10 тоосонцорыг 77 хувиар

-Хүхэрлэг хийг 64 хувиар

-Азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ