Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2 цаг 53 мин
Төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагуудад явцын хяналт, үнэлгээ хийж байна

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагааг холбогдох шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх зорилгоор явцын хяналт, үнэлгээг зохион байгуулж байна.

2026-2027 оны хичээлийн жилд төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх 19 эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг бааз, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын бүртгэл, тайлан мэдээ болон холбогдох баримт бичигтэй танилцлаа. Үүнд:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Амгалан амаржих газар
  • Өргөө амаржих газар
  • Шүд, эрүү нүүрний төв

Явцын хяналт, үнэлгээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2024 оны А/85 дугаар тушаалаар батлагдсан сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд үндэслэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл, эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд үнэлгээг хийж байна.

Үнэлгээний үеэр байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ илэрсэн асуудал, цаашид анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалтын чанар, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь төгсөлтийн дараах сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үргэлжлүүлэхэд чиглэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ