Архитектур, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурал 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн “Барилгачин” танхимд боллоо.
Хурлаар дараах байгууллагуудын боловсруулсан төсөл, төлөвлөлтийг танилцуулан хэлэлцүүлэв. Үүнд:
“Интеллект тауэр” ХХК – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
“Гоби травэл” ХХК – Хүннү хотын ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх төслийн ТЭЗҮ, Дархан-Уул аймгийн Орхон сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
БХТ-ийн Барилгын стандарт, норм, нормативын хэлтэс – Орон сууцны хорооллын төлөвлөлт, бичил хорооллын төлөвлөлт, барилгажилт, тохижилтын ажил болон БНбД-ийг шинэчлэн боловсруулах ажлын асуудал;
Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг танилцууллаа.