Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-10-28
Япон улс иргэддээ гамшгийн бэлтгэл хангахыг мэдэгдлээ

Японы гамшгаас хамгаалах асуудал хариуцсан сайд Гоши Хосоно өчигдөр иргэдэд гамшгийн бэлтгэлээ хангах талаар мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр арваннэгдүгээр сарын 2-нд Японы Засгийн газраас иргэдэд хандан гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах талаар албан ёсны уриалга гаргахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

Уриалгаар айл өрх бүрийг гэртээ дор хаяж 3 хоног, боломжтой бол 1 долоо хоногийн хүнс, ундны ус, ариун цэврийн хэрэглэл болон зайлшгүй шаардлагатай зүйлсийн нөөцтэй байх зөвлөмж танилцуулах юм байна. 

Япон улс Токиогийн орчим болон Нанкай хотгорын дагуух хүчтэй газар хөдлөлт, мөн Фүжи уулын галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн эрсдэлд бэлтгэж байна. 

Иймд гамшиг тохиолдсон үед төрийн тусламж ирэхээс өмнө иргэд өөрсдөө бэлтгэлтэй байх хэрэгтэйг онцолжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ