Өдгөө 80 настай Луис Инасиу Лула да Сильва Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялжээ.
Саналын хуудсын 99 хувийг тоолж дуусахад тэрбээр өрсөлдөгч болох 45 настай Флавиу Болсонаругаас 3 хувиар илүү санал авсан байна.
Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн хүү Флавиу Болсонару 10 дугаар сарын 04-ний өдөр болсон өмнөх шатны сонгуульд ялж байв.
Түүнийг Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжиж байгаагаа илэрхийлсний улмаас АНУ-ыг дотоодын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаж байлаа.
Харин Лула да Сильва хоёр дахь шатны сонгуульд илүү санал авч, ялалт байгуулсан байна.
Ингэснээр сонгуулийн эхний шатанд ялагдсан ч ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хүн болж байгаагийн дээр тэрбээр 4 дэх удаагаа төрийн тэргүүний суудалд очихоор болж байгаа юм.