
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийгдэж буй мэргэжлийн байгууллагын хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн Цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр нийслэлийн 10 байнгын хяналтын цэг болон түр постын үйл ажиллагаанд мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа юм.
Тус газрын Ажиллагааны удирдлагын хэлтсээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллалаа.