Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-09-18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 8400га талбай өртөж шатсан байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ