Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-09-16
“Солонго 1, 2” орон сууцны төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд иргэдийг цахимаар сонгон шалгаруулах төсөл боловсруулна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар нийт найман асуудлыг хэлэлцэж, яамны газар, хэлтэс болон харьяа байгууллагуудаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Тухайлбал “Солонго 1, 2” орон сууцны төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд иргэдийг цахим системээр сонгон шалгаруулж, хамруулах чиглэлээр тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

Мөн Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Төв аймгийн гурван суманд төрийн албан хаагчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болж, санамж бичиг байгуулсан.

Цаашид “Ногоон нуур-1008 айл” орон сууцны төслийн хүрээнд иргэдийг орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэллээ.  

Шуурхай хуралдааны төгсгөлд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан газраа байраар солих хүсэлтэй иргэдийн саналыг сонсох хүрээнд иргэдтэй уулзалт зохион байгуулах, улсын комисс хүлээн авсан томоохон орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ