Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-09-14
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн.

150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна.

Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЕБ-ын 105 дугаар сургууль орчмын авто замын явган хүний гарцыг сайжруулж, шинээр тавихаар төлөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ