"Тавантолгой түлш" компани нийт ажилтандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн зааланд хоёр өдөр зохион байгууллаа.
"Монголын цахим институт" сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025.06.02-ны өдрийн А/130 дугаар тушаалаар баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам"-ын шаардлагыг хангах ажлын хүрээнд ажилтнуудын ХАБЭА-н мэдлэг, зөв дадал, хандлагыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэл, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Сургалтаар ХАБЭА-н хууль, дүрэм, журмын ойлголт, ажлын байрны аюул, эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аюулгүй ажиллагааны зөв дадал, галын аюулгүй байдал, анхны тусламжийн талаар танилцуулга хийж, байгууллагын онцлогтой холбоотой мэдлэг, мэдээллийг олгов.
Аюулгүй ажиллах мэдлэг, зөв дадал нь ажилтан бүрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах үндэс юм.