Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-09-02
Туул голын дагуу гол, усны ослын эрсдэлтэй 20 байршилд сэрэмжлүүлэг самбар байршуулжээ

Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Бүү бас” гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын дагуух усны ослын эрсдэл бүхий 20 байршлыг тодорхойлон, сэрэмжлүүлэг самбар байршууллаа.

Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Иргэн та: 

-Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;

-Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;

-Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;

-Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх

-Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг тогтмол дагаж мөрдөхийг НОБГ-аас зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ