Артерийн даралтаа зөв хэмжиж, тогтмол хянаарай
Насанд хүрсэн хүн бүр даралтынхаа түвшнийг мэддэг байх хэрэгтэй.
Хэмжилтийн үр дүнгээ огноо, цагийн хамт тэмдэглэн, даралт давтан өндөр хэвээр байвал эмчид хандаж мэргэжлийн үнэлгээ хийлгээрэй.
Ялангуяа дараах хүмүүс даралтаа тогтмол хянаарай.
- Артерийн даралт ихсэлттэй
- Зүрх, судасны өвчтэй
- Чихрийн шижинтэй
- Бөөрний өвчтэй
- Илүүдэл жинтэй, хөдөлгөөний идэвх багатай
- Тамхи хэрэглэдэг
- Гэр бүлд нь даралт ихсэлт, зүрх судасны өвчний түүхтэй хүмүүс
Даралт ихсэлт оношлогдсон бол эмчийн зааврын дагуу эмчилгээгээ үргэлжлүүлж, эмээ өөрийн шийдвэрээр зогсоохгүй байхыг анхааруулж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.