Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-08-13
Монгол, Японы хамтын ажиллагаагаар амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлнэ

Монгол, Японы нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, мэргэжилтнүүдийн форум зохион байгуулагдлаа.

Форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Японы Шүд, амны хөндийг эрүүлжүүлж, залуужуулах нийгэмлэгийн Ерөнхийлөгч Торү Мацуо нар оролцлоо.

Форумаар амны хөндийн эрүүл мэндийг хүн амын эрүүл мэндийн бодлогын салшгүй хэсэг болгон урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эрүүл мэндийн боловсролыг бэхжүүлэх шаардлагыг онцоллоо.

Цаашид Монгол, Японы туршлага, мэргэжлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхэд, өсвөр үеийнхний шүдний өвчлөлийг бууруулах, ахмад настны амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогыг шинэ шатанд гаргахад анхаарна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ