Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-08-11
Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлнэ

Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж  байна.

Иймд  Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын  газар болон  Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг  тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож , хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдэгдлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ