
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийн 2048 айлын орон сууц 2026 оны наймдугаар сарын дундуур ашиглалтад орно. Төрөөс түрээслүүлэх энэ хорооллын байранд хамрагдах хүсэлтэй иргэний бүртгэлийг цахим хэлбэрээр8дугаар сарын сүүлээр нийтэд зарлаж зохион байгуулах ажиллагааг эхлүүлнэ
Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ?
"Солонго 1, 2" хорооллын түрээсийн орон сууцанд шалгуур хангасан дараах иргэдийг хамруулах юм. Үүнд:
- Залуу гэр бүл
- Төрийн захиргаа, төрийн тусгай болон төрийн улс төрийн алба хаагч
- Төрийн үйлчилгээний алба хаагч
- Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч
- Ахмад настан
- Олон хүүхэдтэй гэр бүл
- Өрх толгойлсон эцэг, эх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвигдэж орон гэргүй болсон өрх
Шалгуур хангасан иргэд 42-52 ам.метр талбайтай хоёр болон гурван өрөө байрнаас өөрийн хэрэгцээнд тохируулан сонгоно.
Түрээсийн орон сууцны үнэ, үнэлгээ
Төрийн орон сууц хөлслөх нэг сарын төлбөрийн хэмжээ нэг метр квадратийн үнэ нь тухайн орон сууцны насжилт, байршил, зах зээлийн үнэлгээ зэргээс хамаарна. Тодруулбал:
-Нийслэлд 11800-15840 төгрөг
-Орон нутагт 7920-11800 төгрөг
-Суманд 3960-7920 төгрөг
Түрээсийн байрын бүртгэл tosk.gov.mn цахим хуудсаар хийгдэнэ
Солонго хорооллын эхний ээлжийн цахим бүртгэл 8 дугаар сарын сүүлээр эхлэнэ гэсэн хүлээлттэй байна. Төрийн орон сууцны корпорациас хүсэлт хүлээн авах цахим системийг одоогоор хөгжүүлж байна. Түрээсийн байрны бүртгэлийн систем албан ёсоор нээгдсэний дараа бүртгүүлэх заавар, ашиглах зөвлөмжийг нийтэд танилцуулах юм
Хүсэлтийг tosk.gov.mn цахим хуудсаар иргэний регистрийн дугаараараа системд бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтаар зөвхөн хүсэлт гаргасан иргэнээс гадна тухайн өрхөд амьдардаг хөдөлмөрийн насны иргэний орлогыг үнэлэх байдлаар үнэлгээ хийж тодорхойлно. Иргэний мэдээллийг холбогдох системүүдээс зөршөөрлийг үндэслэн авч өрхийн орлого, нийгмийн нөхцөл байдалд үнэлгээ хийх аж.
Хүсэлт гаргахдаа:
Хэрэгжиж буй төслөөс сонгох
- Худалдан авах буюу түрээслэхийг хүссэн орон сууцны талбайн хэмжээг сонгох
- Өөрийн хамаарах ангиллыг сонгох
- Регистрийн дугаар, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллээ оруулах шаардлагатай.
Түрээсийн орон сууц хөлслөх төлбөрийг хоёр сар төлөөгүй тоахиолдолд гэрээг шууд цуцлах зохицуулалтыг журам тусгасан байна. Харин гэрээ байгуулснаас өөр иргэнийг тухайн орон сууцанд амьдруулах, орон сууцны хийцлэл, шугам сүлжээг өөрчлөхийг тус тус хориглодог байна