Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
21 цаг 1 мин
Улаанбурхан өвчний дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв

Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга, халдвар судлаач нарын уулзалт боллоо. 

Улаанбурхан өвчний тохиолдлын тоо буурсан хэдий ч өвчлөл бүртгэгдсээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өвчлөлийг бууруулах, халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор дүүрэг бүрийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бичил төлөвлөгөөг хэлэлцэн, санал солилцлоо.

Вакцинжуулалтыг эрчимжүүлж, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хамралтыг 95 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудал, шаардлага болон бусад сэдвээр санал солилцлоо.

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын бичил төлөвлөгөөний тухай мэдээлэл сонсож, цаашид шаардлагатай, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгчээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ